Menu Close

Mongolian Nicene Creed

Би хамаг үзэгдэхүй ба эс үзэгдэхүй хийгээд тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, гагц Тэнгэрбурханд итгэнэ.
Би хамаг үеэс эхлэлтэй Эцэгээс гаралтай Тэнгэрбурханы Амин Ганц Хүү Есүс Христ, гагц Эзэнд итгэнэ.
Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, Эцэг лүгээ нэгэн адил бодистой, Тэнгэрбурханаас Тэнгэрбурхан, гэрлээс гэрэл, үнэн Тэнгэрбурханаас үнэн Тэнгэрбурхан юм.
Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ.
Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө тэнгэрээс бууж, Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн хүмүүн ажээ.
Тэрээр бидний төлөө Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ.
Тэрээр Судрын ёсоор гурав дахь хоногтоо амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэж ирнэ.
Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ.
Би Эзэн болон амин хайрлагч Ариун Сүнсэнд итгэнэ.
Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ.
Түүнийг Эцэг ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг.
Tэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ.
Би элч нарын эрх мэдэл дээр суурилсан бөгөөд бүх нийтийн католик, ариун нандин, нэг Шашинд итгэнэ.
Би гэм нүглийг уучлан өршөөдөг нэг ариун угаалыг сүсэглэнэ.
Би үхэгсдийн амилалт хийгээд мөнх амьдрал хүрч ирэхийг хүсэн хүлээнэ.
Амэн

Show Buttons
Hide Buttons